Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 03 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Цэцэрлэг, Булган, Цахир сумдын нутгаар 5,1-7,5 градус, бусад сумын нутгаар 1,2-4,8 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар 1,3-1,7 градус хүйтэн, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Хашаат, Чулуут, Жаргалант, Булган, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3-3,3 градус дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Булган, Цахир,ӨндөрУлаан сумдын нутгаар 10,0-14,0 градус, бусад нутгаар 15,0-19,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, Тариат, Жаргалант, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 26,0-29,0 градус, бусад нутгаар 20,0-25,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур, Булган сумдын нутгаар 2,0 - 5,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 1,0-4,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Төвшрүүлэх сумдын нутгаар 25,0-28,0 градус, Эрдэнэбулган, Булган, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 30,0-33,0 градус, бусад нутгаар 35,0-39,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Хангай, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 20,0–25,0 градус, бусад сумдын нутгаар 26,0 -31,0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Тариат, Цахир сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0,0-7,7 мм тунадас орсон байлаа. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Өлзийт, Хайрхан, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Жаргалант, ӨндөрУлаан, Булган, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байв.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12–19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Батцэнгэл, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хангай, Хашаат, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур, Өлзийт сумдын нутгаар нутгаар түр зуур секундэт 15-19 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр нийт нутгаар 1 – 8 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр аймгийн нийт нутгаар цасгүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн нийт нутгаар арав хоногийн эхээр цас орж ,хүчтэй цасан болон шороон шуурга шуурч , шөнөдөө жиндүү хүйтэн байгаа нь мал төллөлт, малын бэлчээрлэлт болон мал хаваржилтанд тааламжгүй байлаа. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байсан байна.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа